Бүтээгдэхүүн үйлчилгээ

Сэргээгдэх эрчим хүч

Иррадианс ХХК нь Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр байнгын, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компани юм.

Сэргээгдэх эрчим хүчний бүх төрлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээг үзүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний судалгаа, тооцоо, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Түүнчлэн Монгол улсын харилцаа холбооны үйлчилгээний томоохон компаниудтай хамтран ажиллаж тэдгээрийн төвийн эрчим хүчний системд холбогдох боломжгүй алслагдсан бааз станцуудын тэжээлийн асуудлыг тасралтгүй, найдвартай хангах нар, салхи, нар-салхи хосолсон системээр шийдвэрлэх ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Бид 2006 оноос хойш нийт 200 гаруй сайт, сум суурин газарт сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж суурилуулж байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

Манай найрсаг хамт олон, мэргэжлийн баг сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн бүх төрлийн үйлчилгээг танд хүргэж хамтран ажиллана.

 

Хамтран ажилладаг байгууллагууд

Unitel group
kyocera
energy wind power
technidrill
hopesolar
Mobicom
netcom
our back power
hioki
leonics
gaston battery
Скайтел
ИНЕГ
Эрчим хүчний яам