Бүтээгдэхүүн үйлчилгээ
Тээвэр
Манай компани олон улсын болон дотоодын ачаа тээврийн үйлчилгээг үзүүлдэг. Нэг удаагийн тээвэрлэлтээр 300-500 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, мэргэшсэн жолооч, механикчдаар хангагдсан мэргэжлийн баг ажилладаг.
Мөн хэт бартаат замд ачаа тээвэрлэх зориулалт бүхий 4х4, 6х6 хүнд даацын автомашин, уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж тээвэрлэх боломжтой трайлер чиргүүл, ачаа ачиж, буулгах механизм, 0,5 тн – 50 тн хүртэлх бага, дунд, их оврын өргөгч кранууд, бага оврын өөрөө явагч экскеватор зэрэг машин механизмуудаар хангагдсан.